Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдөр /2025.06.25/ 20:00 цагийн байдлаар нийт 9 ой, хээрийн түймрийн дуудлагатай байна. Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна.
Түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар тус аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих, хүн, хүч, хэрэгслийн томилгоог тодотгож, ажиллах хүчийг зөв хуваарилах, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг үндэслэн шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг даалгалаа.

2025/06/25
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/06/25
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/06/25
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ