Агаараас аврах ажиллагааны чадавхаа дээшлүүлж, олон улсын туршлагаас суралцлаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан  “Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлагын үеэр ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр өвчтнийг тээвэрлэх, буулгах дадлагыг хийлээ.

Тус сургалт нь Монгол Улс, БНФУ хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслиийн хүрээнд  зохион анх удаа байгуулагдсан гэдгээрээ онцлог юм.

Энэ сарын 23-25-ны өдрүүдэд болсон тус сургалтын хаалтын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, сургалт дадлагын үйл ажиллагаатай танилцлаа.

Сургалтад Эрүүл мэндийн яам, улсын томоохон эмнэлгүүд, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа анги, нэгжүүд, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 100 гаруй алба хаагч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

Оролцогчид агаараас аврах ажиллагааны чадавхаа дээшлүүлэхээс гадна олон улсын туршлагаас суралцаж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, гамшгийн голомтод хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар харилцан мэдлэг, мэдээлэл солилцсон юм.

Франц улсын Анагаах ухааны академийн сан, Иргэний аюулгүй байдал, хамтын ажиллагааны газар болон ОБЕГ-ын холбогдох эмч, мэргэжилтнүүд сургалтыг удирдан зохион байгууллаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ