Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Завхан, Төв аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +29...+34 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +31…+33 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, өдөртөө +22...+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна. 26, 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Гал түймэр:
Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 11:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн 7 алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд хураалттай хуучин автомашины сэлбэгүүд шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход задгай 0.1 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.5 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 15:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход задгай 0.1 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд аянга бууж мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 16:17 цагт хүлээн авч Төв аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ний өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 7 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Сонсголонгийн гүүр”-ний баруун талд бага насны хүүхдүүд “Туул” голын усанд орж байснаас 1 хүүхэд живсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч А /14 настай эмэгтэй/, мөн тус дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч Э /14 настай эмэгтэй/ нар “Туул” голын усанд орж байгаад живэхэд нь голын эрэг дагуу амарч байсан иргэд А-г уснаас татан гаргаж аварсан байсан. Э-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:15 цагт голын эргээс 4 метрт, голын усны 2 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/06/24
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/06/24
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/06/24
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.