Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа

A- A A+

ҮБХИС-ийн 95, ДХИС-ийн 91 дэх удаагийн төгсөлтийн ажиллагаа өнөөдөр /2025.06.21/ Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо.

Тус арга ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, сонсогч, суралцагч, тэдний гэр бүлийнхэн оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх энэ үеэр төгсөгчдөд улсынхаа тусгаар тогтнол, газар нутаг, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид шинжлэх ухаан, технологи, цэргийн хэргийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн, мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж, эзэмшсэн мэргэжил, зүүсэн цолондоо эзэн нь байхыг захилаа.Мөн чадварлаг, мэргэшсэн төрийн тусгай албыг бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж ирсэн Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, алба хаагч нарт төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Энэ жил ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийг 56 сонсогч, суралцагч төгсөж байна. 

Ёслолын үеэр төгсөгчдөд “Сургууль төгсгөж, боловсролын зэрэг эзэмшүүлэх тухай” ДХИС-ийн захирлуудын тушаал, “Цэргийн цол олгох тухай” Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн байгууллагуудын даргын тушаалыг уншиж танилцуулж, цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгийг гардууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ