АНУ-ын Хар салхины аюулаас сэргийлэх үндэсний төвийн мэдээлснээр, Номхон далайгаас Мексикийн эрэг рүү ойртсоор буй “Эрик” хар салхины хүч 4-р зэрэглэл буюу “маш аюултай” түвшинд хүрсэн байна.
Хар салхи Оахака болон Герреро мужид хүрэх төлөвтэй байгааг урьдчилан сэрэмжлүүлсэн бөгөөд иргэдийг аюул, эрсдэлээс сэргийлэн гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байсан. Мөн Чьяпас, Герреро, Оаксака мужид түр хоргодох 2000 байр бэлдэж, аврах ажиллагаанд зориулан 18,000 гаруй албан хаагчийг дайчлаад байсан юм.

Эрик хар салхи өчигдөр /2025.06.20/ Мексикийн өмнөд хэсгийг дайран өнгөрсний улмаас эрэг орчмын оршин суугчдад их хэмжээний хохирол учирч, Герреро болон Оаксака мужид нэг хүүхэд, нэг том хүн амь насаа алдсан байна.
Түүнчлэн ойролцоох Чакахуа тосгонд их хэмжээний хохирол учруулжээ. Хар салхины улмаас тосгоны барилга байшингууд нурж, цахилгаан тасарч, ундны ус, хүнсний хомсдолд орсон байна.
Мексик улсад хар салхины улирал энэ жил зургаадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд “Эрик” нь эхний хар салхи болж байна.


2025/06/21
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/06/21
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/06/21
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ