Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн түүхт 100 жилийн ой тохиож байна

A- A A+

Онцгой байдлын байгууллагын ууган анги НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн түүхт 100 жилийн ой тохиож байна.

Түүхэн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож, хэлсэн үгэндээ “Нэгэн зууны түүхэн хугацаанд тус анги нь хөгжил дэвшлийн бахархам замналыг туулан эдүгээ олон улсын жишигт нийцсэн барилга, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мэргэшсэн боловсон хүчин бүхий төр засаг, иргэд олон нийтийн итгэл хүндэтгэлийг хүлээсэн мэргэжлийн байгууллага болон хөгжиж байна. Энэ нь  залуу халуун насаа энэ байгууллагын төлөө зориулсан манай ахмад үеийнхний хичээл зүтгэл, эх орон, ард түмэн, албаныхаа төлөө алтан амиа зориулсан эрэлхэг зоригт хөвгүүдийн минь гавьяа юм” гэлээ.

Ардын Засгийн газрын 1922 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар хуралдаанаар нийслэл хүрээнд галын аюулаас сэргийлэх газар байгуулахаар шийдвэрлэж, 1925 оны дөрөвдүгээр сарын 15-ны хуралдаанаар 10 алба хаагчтай анхны галын ангийг “Усан хөөргийн газар” нэртэй байгуулсан нь тус ангийн эхлэл болсон түүхтэй.

Түүхэн хугацаанд тус ангийн алба хаагчид  нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн нийт дуудлагын 70-80 хувьд буюу 43.752 удаагийн гамшгийн голомтод ажиллаж, 1.5 их наяд төгрөгийн өмч хөрөнгө, 65.829 иргэний амь насыг авран хамгаалсан байна. 

Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ахмад үеийн арвин их  хөдөлмөр, бүтээл байгуулсан гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1981 онд БНМАУ-ын АИХ-ын  Тэргүүлэгчдийн 242 дугаар зарлигаар  “Алтан гадас” одонгоор шагнаж байсан бол 2015 онд Монгол Улсын  Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байсан түүхтэй.

Түүхийн энэ хугацаанд тус ангийн үе, үеийн алба хаагчдын дундаас  “Үйлчилгээний гавьяат ажилтан”-2, “Онцгой байдлын албаны Тэргүүний ажилтан”-26, “Онц гал сөнөөгч”-72 төрөн гарсан байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ