Анги, салбаруудын үйл ажиллагаа, албанд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг танилцууллаа

A- A A+

Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ой, Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “Алба сурталчлах” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр зохион байгууллаа.



Монгол Улс, БНФУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслөөр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж болоод хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны танилцуулсан гэдгээрээ онцлог байлаа.



Мөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Жаргалант сэргээн засах төв-113, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон НОБГ-аас албаны үйл ажиллагаа, ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын төрөл, мэргэжлийн хувцас хэрэглэлийг танилцуулж, гамшгаас хамгаалах зөвлөгөө, мэдээллийг иргэдэд хүргэж, эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө өгсөн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ