Алба хаагчид мэргэжлийн болон үүрэг гүйцэтгэх ур чадвараа нэмэгдүүллээ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас  Баруун бүсийн офицер бүрэлдэхүүний “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” Ховд аймагт энэ сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад батламж гардууллаа.

 

Сургуулийг 3 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд офицер бүрэлдэхүүний биеийн тамирын бэлтгэлжилт, цэргийн сургалт бэлтгэлтэй уялдуулан бие бялдар, тэсвэр хатуужил болон сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх зорилгын хүрээнд болсон "Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн"-д Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тэргүүлж,  Завхан аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчиид дэд байрт шалгарсан юм. 

 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням сургуулийн үр дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн юм.

Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудын нийт 50 гаруй офицер бүрэлдэхүүн онолын мэдлэг, штабын дадлага, бие бялдрын бэлтгэлжилтээ дээшлүүлж, үүрэг гүйцэтгэх чадвараа нэмэгдүүллээ. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ