Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас ШУТИС-тай  “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого баримт бичиг, Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний 2025 оны сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 Санамж бичигт  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ШУТИС-ийн ректор Т.Намнан нар гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ын холбогдох сургуультай хамтран урт болон богино хугацааны сургалтын хөтөлбөрийн дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчийг сургах, “Гамшгаас хамгаалах менежмент” хичээлийн багш нарыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлж, ажиллана.

 Мөн гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах чиглэлээр шинэлэг технологи, аргачлал, судалгааны төслүүд хамтран хэрэгжүүлэх, улмаар бүтээгдэхүүн шинэ технологи хөгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.

Айл, өрх бүр цахилгааны аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлье

Үүнээс орон сууцны барилга байгуулламжид 1265 гал түймэр бүртгэгдсэн нь нийт дуудлагын 13.3 хувийг эзэлж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ