Онцгой байдлын албаны түүхт 21 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэндчилгээ дэвшүүллээ.
Үндэсний аюулгүй байдлыг хангаж, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг авран хамгаалах эрхэм үүргийг эгнэгт нэр төртэй биелүүлж ирсэн үе, үеийн алба хаагчдадаа болон гэр бүл, үр хүүхдүүдэд тань Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 21 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Дэлхий ертөнцийн хөгжил, өөрчлөлтийг даган бидний ажиллаж, амьдарч буй цаг хугацаа хурдацтай хувьсан өөрчлөгдөж, Онцгой байдлын байгууллагын хувьд ч хүн хүч, техник хэрэгсэл, бодлого төлөвлөлт, хууль эрхзүйн шинэчлэлтүүдийг тасралтгүй хийж, чадавхаа нэмэгдүүлсээр байна. Энэ хэрээр алба хаагч та бидний үүрэг, хариуцлага ч нэмэгдэж, түүхийн хуудас ч шинэчлэгдсээр байна. Хүмүүний ертөнцөд хүнлэг, энэрэнгүй үйлсийг бүтээх нь нэр төрийн хэрэг билээ.
Алба хаагчид та бүхний эр зориг, эх оронч зүтгэл хүндэтгэл, бахархалын хойморьт мөнхөд дурсагдана гэдэгт итгэлтэй байна.
Төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг дааж, ирээдүйг харж, ихийг бүтээх гэгээн үйлсийн зам үргэлж дардан байх болтугай.

2025/06/20
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/06/20
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/06/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ