Алба хаагчид олон улсын сургалтад хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүллээ

A- A A+

Австрали улсын Брисбан хотноо зохион байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг нэгтгэн хэрэгжүүлэх, эмзэг байдлыг бууруулах нь” сэдэвт богино хугацааны олон улсын сургалтад ОБЕГ-ын бүтцийн нэгжийн холбогдох мэргэжилтнүүд хамрагдлаа.


 Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг ойлгох, гамшгийн эрсдэлийг үнэлэх, дасан зохицох болон эрсдэлийг бууруулах арга хэмжээг нэгдсэн байдлаар төлөвлөн хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилгын хүрээнд 8 улсын 24 төлөөлөгч оролцсон юм. 

Оролцогчид олон улсын туршлага, үндэсний бодлого, эрх зүйн орчин, стратеги төлөвлөлт, салбар хоорондын хамтын ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлж, судалгааг бодит жишээн дээр тулгуурлан танилцууллаа. 


Ингэснээр алба хаагчдын гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлж, улмаар мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгээрээ онцлог байлаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ