Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, хурандаа Ж.Ванчинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж, тус аймаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр аймгийн Иргэний хамгаалалт, байгалийн гамшигтай тэмцэх салбарт 30 жил шүхэрчин аврагчаар ажиллаж 1300 удаагийн гамшгийн болон дадлагын буулт хийсэн ахмад настан Ц.Баярааг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор, Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан Н.Жамсранбазар, Д.Чимэдцогзол, М.Эрхэмбаяр, Г.Жаргалсайхан, Л.Батбаатар, Ч.Бямбажав, Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, хурандаа Р.Болдбаатар нарыг “ Цэргийн гавьяаны одон”-оор тус тус шагналаа.

Шагнагдсан ахмадуудад Архангай аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж баяр хүргэн үг хэлж, ахмадууд залуу насны эр зоригоор ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж явсан дурсамжаа хуваалцан, дуу хоолой болон ажиллаж байгаа Монгол цэргийн нэгдсэн холбооны хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж байсан тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад ажилтнуудынхаа идэвх, санаачлага, урам зоригийг сэргээж, нийгмийн идэвхтэй харилцаанд татан оролцуулах зорилгоор тэднийг төрийн одон медальд тодорхойлох, санал уламжлан шийдвэрлүүлэх ажлыг Монгол цэргийн нэгдсэн холбооноос тогтмол зохион байгуулдаг билээ.

Эх сурвалж: Монгол цэргийн нэгдсэн холбоо
2025/06/18
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/06/18
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/06/18
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ