Улсын нөөц үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын Улсын нөөцийн газраас санаачлан Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, мөн сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвтэй хамтран “Улсын нөөц-60 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн уралдааныг өнөөдөр зохион байгууллаа.

Тус хурлын арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож, хэлсэн үгэндээ “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” баримт бичгийн 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 7.3.15-д “Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт, хүч хэрэгслийн бэлэн байдлыг сайжруулж, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг бэхжүүлнэ” гэж тусгасны хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын шадар сайдын баталсан “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030” зэрэг бодлогын баримт бичгүүдэд тодорхой зорилго, зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсад гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин ихээр сүйдэх зэрэг хүн, хуулийн этгээд, бүс нутгийн нөөц, боломжоос давсан хохирол учрах байдал өссөөр байна. Гамшгийн нөхцөлд үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах, хүн амыг хоол хүнс, бусад бараа, материалаар хангах, хохирлыг бууруулах, даван туулах зорилгоор хуульд заасан зориулалт, нөхцөлийн дагуу ашиглах, улсын нөөцийн бараа материалын чанар аюулгүй байдал, логистикийн асуудал чухлаар тавигдаж байна. Энэхүү хуралд хэлэлцүүлсэн бүтээлүүд нь Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт, хүч хэрэгслийн бэлэн байдлыг сайжруулж, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эрдэм шинжилгээний хуралд нийт 18 бүтээл ирж, 7 шилдэг бүтээлийг II шатанд хэлэлцүүлснээс ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн багш, ахмад Ц.Тэмүүлэн "Орчин үеийн хүнсний агуулахын шийдэл: Монголын нөхцөлд нэвтрүүлэх боломж ба сорилтууд" илтгэлээр тэргүүллээ.

Харин дэд байрт Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Ургамлын өвчин судлалын лабораторийн дэд ажилтан М.Гантуяа нарын "Буудайн үрийн чанарт үзүүлэх мөөгөнцриийн өвчний тархалтын судалгааны дүнгээс" илтгэл шалгарсан бол ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн ерөнхий зохицуулагч, ахмад М.Нямсамбуу "Өрөмдлөгийн аргаар газрын гүнд байгуулсан агуулахад газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх боломж" сэдвээр гутгаар байрыг эзэлсэн юм.


2025/06/18
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/06/18
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/06/18
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.