ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас “Уулархаг бүсэд өргөгч төхөөрөмжтэй аврах ажиллагаа”-ны агаарын сургалт, дадлагыг энэ сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

БНФУ-ын Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристоф Бауман, тус ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батсүмбэр нар удирдан зохион байгуулж байгаа тус сургалтад ангийн нисгэгч, инженер, аврах ажиллагааны мэргэжилтэн, эмч, сувилагч нар хамрагдсан юм.

Сургалт, дадлагыг ЕС-145 C2 загварын, МТ-1111 улсын дугаартай агаарын хөлгөөр “Заан Тэрэлжийн бэлчир”-ийн бүсэд зохион байгуулсан нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, агаарын хөлгөөр эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах, олон улсын туршлагыг нутагшуулахад чухал ач холбогдолтой гэдгээрээ онцлог байлаа.


2025/06/18
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/06/18
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/06/18
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ