Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ бодлогын баримт бичиг, Хүүхдийн эрхийн тухай конвенцын үндсэн зарчмуудыг баримтлан өсвөр үеийнхнийг гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, мэдлэг чадварыг сайжруулах сургалтыг аймаг, орон нутгийн болон нийслэлийн 9 дүүргийн 40 хүүхдийг оролцуулан зохион байгууллаа.

Сургалт энэ сарын 16-17-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар ангид зохион байгуулагдсан бөгөөд сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн юм.
Энэхүү сургалт нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ бодлогын дөрвөн гол чиглэл эрсдэлийг ойлгох, эрсдэлийг үнэлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад авах арга хэмжээний хүрээнд үндэслэн болсон гэдгээррээ онцлог юм.


Түүнчлэн, Хүүхдийн эрхийн тухай конвенцын дагуу хүүхдийг ялгаварлалгүйгээр тэгш оролцуулах, тэдний сайн сайхныг нэн тэргүүнд тавих, амьдрал, хөгжих эрхийг хамгаалах, идэвхтэй оролцоог хангах зарчмуудыг онцгойлон анхаарч ажилласан байна.
Сургалтын үеэр газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, аюулгүй байдлын дадлага, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах арга техник, аюулгүй ажиллагааны сургалт, яаралтай тусламж үзүүлэх, анхны тусламжийн суурь мэдлэг олгох дадлага зохион байгуулж, сургагч багшаар бэлтгэгдсэн хүүхдүүдэд гэрчилгээ олголоо.


Сургагч багшийн гэрчилгээг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нар гардуулан өгсөн юм.
Тус сургалт нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын 11.b заалтын дагуу хот, орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлж, тэднийг ирээдүйн манлайлагч болгон хөгжүүлэх чухал алхам боллоо.
2025/06/18
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/06/18
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/06/18
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ