Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн 10 сум, 1 тосгонд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, үр дүнг танилцууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэргэжлийн ангийн дүрэм, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар болон дайчилгаа зохион байгуулах талаар мэдээлэл өгч, сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, өөрийгөө болон бусдыг авран, хамгаалах дадлага сургуулийг газар дээр нь зохион байгуулж, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүлсэн юм.

Хурлаар үзлэгийн явцад илэрсэн давуу болон дутагдалтай талуудыг дүгнэж, цаашид сайжруулах арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.
Энэ хүрээнд аймгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

2025/06/16
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2025/06/16
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.
2025/06/16
Шинэ мэдээАрхангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.