Бэлчээрийн ургамлын ургалтын мэдээлэл

A- A A+

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал  зургадугаар сарын 10-ны байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Төвийн цөөн сумдын нутгаар муу. Говьсүмбэрийн нийт, Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон баруун аймгуудын нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.7 градусаар дулаан, зүүн аймгуудын нутгаар дунджаас 0.1-3.1 градусаар хүйтэн. Хур тунадас нийт нутгийн 70 хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх, Увс, Архангай, Өвөрхангай, Дорнодын зарим, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ