Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 10 сум, нэг тосгоныг хамруулж байна

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг энэ сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд аймгийн Онцгой комисс, 54 байгууллага, тусгай зориулалттай мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот 727 бие бүрэлдэхүүн, 58 нэгж техник хэрэгсэл, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг шалгаж, бэлэн байдлыг дээшлүүллээ. 

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн 10 сум, 1 тосгонд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар аймаг, сум бүрийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, бүх шатны байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаж, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэлийг нэмэгдүүлэх юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ