Онцгой байдлын байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын хувцас хэрэглэлийн хангалтыг өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад дэлгэж, ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн нээлтэд оролцогчдод танилцууллаа.

Албаны хэмжээнд өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 8.8 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, хувцасны хангалтыг 19.6 хувиар, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 29.4 хувиар нэмэгдүүлснээр онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьд хүрээд байна.
Гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг шат дараатай нэмэгдүүлж, дунджаар 63.3 хувьтай буюу өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.

Цаашид 2025-2028 оныг хүртэл хугацаанд аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60 хувь, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85 хувь, гал унтраах автомашины хангалт 65 хувь, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
.jpg)
2025/06/12
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/06/12
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/06/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ