Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлжголын хөндийгөөр +14…+19 градус, Орхон-Сэлэнгийнсав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр+21...+26 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20…+22 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар дулаарна.
Гал түймэр:
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Бор гүвээ 6 дугаар баг хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 2х3 метрийн хэмжээтэй хүнсний ногооны хүлэмж, хураалттай түлээний мод, 5 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 41 дүгээр хорооны задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэн нь тодорхойгүй 8х10 метрийн хэмжээтэй байшингийн 4х6 метрийн хэмжээтэй үүдний амбаар дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Баянхутаг сум Жаргалан багийн “Давсан” гэдэг газар /сумаас төвөөс зүүн хойд зүгт 15 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км/ байшин шатаж байна гэсэн дуудлага 06.12-ны өдрийн 03:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэн нь тодорхойгүй 2 давхар байшингийн залгаа 1.5х1.5 метрийн хэмжээтэй галлагааны зориулалттай байр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Амьж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 205 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov”, “icc.mn” сайтад дулааны цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.10-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0236 дугаар салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, ойн гал түймрийг 06.11-ний өдрийн 02:40 цагт цурамд оруулж, мөн өдрийн 19:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 38 га талбай өртсөн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өвөрхангай аймаг, Хужирт сум Дулаан багийн “Чөтгөрийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Хархорин сумын чиглэлд зорчиж явсан 10 зорчигчтой суудлын 2 автомашин шаварт суусан тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 19:50 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Тоёота ландкруйзер 200” загварын 4 зорчигчтой суудлын автомашин, иргэн Д-ийн “Тоёота ландкруйзер 300” загварын 6 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/06/12
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/06/12
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/06/12
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.