Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн "Баруун сэнстэй" гэдэг газар энэ сарын 08-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.06.09/ 08:25 цагт цурманд оруулж, 12:30 цагт бүрэн унтраалаа.
Түймрийн унтраах ажиллагааг Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Ерөө сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Байгаль орчны хамгаалагчид зохион байгуулсан юм.
Урьдчилсан байдлаар дээрх түймэрт ойн 50 га, хээрийн 50 га талбай өртөж шатсан байна.
.jpg)
2025/06/09
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/06/09
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/06/09
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ