Швейцарын Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VIII чуулган”-ы сүүлийн өдөр “Ирээдүй хойч үед чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд стратеги алсын хараа, шинэ санаа, инновацыг ашиглах нь” сэдэвт олон талт хуралдаанд оролцож, мэдээлэл хийлээ.
Энэхүү хуралдаан нь гамшгийн эрсдэлийг бууруулахад улс орнуудын Засгийн газар, холбогдох талуудын алсын хараа, шинэ санаа, инновац, технологи зэрэг хувьсал авчрахуйц шинэлэг арга барилыг ашиглан урт хугацааны тогтвортой, эрсдэл багатай ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт, ололт амжилт, сайн жишээ, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцсон юм.
Монгол Улс өргөн уудам газар нутаг, цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан олон төрлийн гамшиг, аюулт үзэгдэлтэй нүүр тулгардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг багасгахын тулд ирээдүйд тохиолдож болох олон хувилбарыг урьдчилан таамаглаж, тодорхой бус нөхцөл байдалд ухаалаг, дасан зохицох чадвартай шийдвэр гаргах аргачлалыг ашиглах нь нэн тэргүүний хэрэгцээ болоод байна. Тус олон талт хуралдаан нь гамшгийн эрсдэлийг бууруулахад бусад улсын туршлага, шинэлэг санаа, инновацаас суралцсан ач холбогдолтой байлаа.

Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан Монгол Улс төдийгүй дэлхийн хэмжээнд уур амьсгалын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн тохиолдол, давтамж, эрчим нэмэгдсээр байна. Энэ хүрээнд Ази, Номхон далайн Гамшгийн мэдээлэл удирдлагын төв (APDIM)-өөс зохион байгуулсан “Хүчтэй салхи, шороон шуурганы эрсдэлийг бууруулах асуудлыг хөгжлийн бодлого, стартегитэй уялдуулах нь “сэдэвт салбар хуралд илтгэгчээр оролцлоо.
Энэхүү салбар хуралдаан нь хүчтэй салхи, шороон шуурганы менежментийг үндэсний болон орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах стратегид нэгтгэн уялдуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжих, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээг сайжруулахын тулд засаглалын механизмийг бэхжүүлэх зэрэг олон чухал сэдвийг хөндлөө.
Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VIII чуулган нь улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, улс орнуудын сайн туршлага, хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам, шинэлэг санаа, инновац, цаашдын үйл ажиллагааг хэлэлцсэн өндөр үр дүнтэй хуралдаан болж өндөрлөлөө.

2025/06/09
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/06/09
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/06/09
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.