Алба хаагчдыг сургаж, дадлагажуулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв

A- A A+

Дэлхийн улс орнуудын гамшгийн асуудал эрхэлсэн дээд түвшний төлөөлөгчдийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформын VIII хуралдаан”-д оролцох үеэрээ ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Бодлогын зохицуулалт хариуцсан дэд сайд, ноён Хара Хироакитай хоёр талт уулзалт хийлээ.

Хошууч генерал Г.Ариунбуян байгалийн гамшиг, онцгой үед Монгол Улсад буцалтгүй тусламж үзүүлдэгт Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэнд талархал илэрхийлж, хоёр улсын гамшгийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын гамшгийн нөөцийн хүнсний бараа, материал болон газрын тосны бүтээгдэхүүний агуулах байгуулах төсөл хэрэгжүүлэх, Япон Улсын гамшгаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээлэх, хиймэл дагуулын тандалт, газарзүйн мэдээллийн систем, газар хөдлөлтийн эрсдэлийн судалгаа, хяналтын дэвшилтэт технологийг ашиглах талаар болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг тус улсад нарийн мэргэжлээр сургах боломжийг судлан, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ноён Хара Хироаки Япон Улсын Засгийн газар, Гал түймэр, гамшгийн удирдлагын газар Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахад үргэлж нээлттэйг онцлоод, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг нарийн мэргэжлээр сургах, дадлагажуулах боломжтой бөгөөд ажил, хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ