Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж, тангараг өргөлөө

A- A A+

Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон офицер, ахлагч нарт цэргийн нийтлэг дүрэм, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, албаны ёс зүйн хэм хэмжээ, онцлогийг таниулах цэргийн бэлтгэл, сургуулилтыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгууллаа.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож, хэлсэн үгэндээ "Та бүхэн хэдхэн долоо хоногийн өмнө, энгийн иргэдийн дүрээр байгууллагынхаа босгыг алхан орж ирсэн бол, өнөөдөр  та бүхэн, мэргэжлийн цэргийн үндсэн мэдлэг, дадлага, дэг журам, хамтын эв нэгдэл, үнэ цэнийг биеэрээ мэдэрч, жинхэнэ нэг баг болсон жавхаалаг онцгой залуус болжээ.  Эх орныхоо өмнө өөрийн амь бие, зориг санаагаа зориулна гэж амлана гэдэг Үндсэн хууль, цэргийн дүрмээ чандлан сахиж, төр ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна гэж, батлан нотлох тангараг билээ. Мөн эдгээр бахархалт залуусын ард, бат найдвартай түшиг болон зогсож, урам зориг, итгэл найдвараа зориулдаг, үргэлж дэмждэг эцэг эх, ахан дүүс, хайртай хүмүүс та бүхэн бол Монгол цэргийн “тасралтгүй ар тал”, Эх орны минь бат бэх хамгаалалтын гол их хөдөлгөгч хүч юм шүү” гэлээ.

 Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон 69 алба хаагч хамрагдан, тангарагаа өргөсөн юм. 

  Алба хаагчид онолын, цэргийн дүрмийн болон жагсаалын бэлтгэл, бие бялдрын цогцолбор хичээл гэсэн сэдвийн хүрээнд 21 хоногийн хугацаанд суралцлаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ