“Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журам”-ыг танилцуулж, хэрэгжилтэд анхаарч ажиллахыг чиглэл болгов

A- A A+

Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаар тушалааар “Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журам”-ыг батлууллаа.

Тус журмыг батлуулсантай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нартай цахим хурал хийж, журмыг танилцуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжилтэд анхаарч ажиллахыг чиглэл болгосон юм.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлэн тогтоосны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх анги, салбараас бусад орон нутгийн салбар, нэгжийг Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн 7 бүсэд хувааж, гамшиг, томоохон осол, аюулт үзэгдлийн үеийн удирдлага зохицуулалтыг бүсчилсэн тогтолцоогоор зохион байгуулна.

Хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, баруун бүсэд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл, Төвийн бүсэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Улаанбаатарын бүсэд нийслэл Улаанбаатар хот хамаарах юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.