Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.
Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих талбар болох юм.
Мөн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч байгаа нийтлэг сорилт бэрхшээл, тулгамдсан асуудлууд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 13 дугаар зорилтын амлалтад хүрэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулж, газрын доройтол, цөлжилт, ойн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, орчны бохирдол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд улс орнууд, бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэгдмэл байр суурь, нэгдсэн дуу хоолой нэн чухал гэдгийг онцлоод, Монгол Улс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, донор болон хөгжлийн түншүүдтэй бүх талаар нээлттэй, харилцан ашигтай, үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгааг илэрхийлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээхийн төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа.

Монгол Улс “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалт зохион байгуулж байгаад НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн талархал илэрхийллээ.
Тэрбээр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлыг 2 хэмээс доош хязгаарлах Парисын хэлэлцээрийн зорилгод Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр гэдгийг онцоллоо. Мөн сүүлийн 10 жилд уур амьсгалын өөрчлөлт, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажил шинэ түвшинд гарсныг тэмдэглэж, цаашид бүгд ах дүүс шиг хамтран, гар нийлж ажиллахыг уриаллаа. Мөн шинэ судалгаа, инновац, шинэлэг шийдэл, бодлогын түншлэл бий болгож, бүх талыг татан оролцуулах, тууштай байдал чухал гэж үздэгээ илэрхийллээ.

Чуулга уулзалтаар “Тогтвортой хөгжлийн төлөөх уур амьсгалын санхүүжилт”, “Техникийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, туршлага солилцох хамтын ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих болон бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа”,“Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээж хамгаалах замаар уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээг эрчимжүүлэх нь” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн болон Стэнфордын их сургууль, Унгар, Казахстан Улс, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын зохицуулах алба, Дэлхийн ногоон хөгжлийн институт, Азид Хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал гээд нийт 11 улсын 40 гаруй илтгэгч, байгаль орчин, санхүү, технологийн салбарын 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

Монгол Улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын зөрүүг тэглэхийн тулд эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, хот байгуулалт зэрэг салбарт дэвшилтэт технологи нутагшуулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн бодлого хэрэгжүүлэхийг зорьж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн гурван жилд 86 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 84 сая модыг тарьж арчлан ургуулж байгааг дурдаж, 1,9 тэрбум модыг хөнөөлт шавжид өртөн сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалаад байна.
Монгол Улс “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн жил” болгон зарлах тухай тогтоол санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар батлуулсан.
Мөн 2026 онд Улаанбаатар хотноо болох “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлын хүрээнд “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” шүхэр санаачилга дэвшүүлсэн.
Энэ нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, амьдралыг хамгаалж, сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар
2025/06/06
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/06/06
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/06/06
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.