“Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VIII чуулган”-ы “Сургуулийн аюулгүй байдал: Хүүхэд бүрийг гамшиг, уур амьсгалын эрсдэлээс хамгаалах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан Сайд нарын дугуй ширээний уулзалтад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, хүүхэд, залуучууд, боловсролын байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Энэхүү хуралдаан нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах боловсролыг нэг ч хүүхдийг орхигдуулахгүй олгох нь” агуулгын хүрээнд болсноороо онцлог юм.
Хошууч генерал Г.Ариунбуян танилцуулсан мэдээлэлдээ, улсын хэмжээнд хийгдэж байгаа сургуулийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ, үнэлгээний үр дүнд үндэслэн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байгаа туршлагаасаа хуваалцлаа.

Мөн “Өсвөрийн аврагч” бүлгэм, гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах өдөр, бие даалтын долоо хоногийн хүрээнд зохион байгуулсан гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг олгох санаачилга, арга хэмжээ болон холбогдох хууль, эрх зүйн орчин, ололт амжилт, хүндрэл бэрхшээлийн агуулгыг хөндөж, бусад улс орнуудыг гамшгийн эрсдэлийг бууруулах боловсролыг нэг ч хүүхдэд орхигдуулахгүй олгоход анхаарал хандуулахыг уриаллаа.

2025/06/05
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/06/05
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/06/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ