Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VIII чуулганд оролцлоо

A- A A+

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Швейцарын Холбооны Улсын Засгийн газартай хамтран тус улсын Женев хотноо зохион байгуулж байгаа  “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформын VIII” хуралдаанд  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Онцгой байдлын байгууллага болон аймаг, нийслэл, дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга нарын төлөөлөл оролцлоо.

Тус чуулган нь “Гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхийн тулд өнөөдрөөс тодорхой үйлдэл хий” уриан дор “Одоогийн болон ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, тодорхой бус нөхцөл байдлыг хурдацтай өөрчлөгдөж буй уур амьсгалд тохируулан удирдах нь”, “Нэг ч хүнийг орхигдуулахгүй байхад жендэрийн тэгш байдал, оролцоог эрхэмлэх нь”, Хамтын, тогвтортой ирээдүйн төлөө шаардлагатай арга хэмжээг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд болсон юм. 

Дэлхийн 130 гаруй улс орны 4000 гаруй төлөөлөгч оролцож байгаа тус чуулганы гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үндэсний төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгийн улмаас учирсан хохирол, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтын талаар санал, мэдээлэл солилцлоо.

КАДРИ үнэлгээний багаас Монгол Улсад гамшиг, уур амьсгалын эрсдэлийг бууруулах чадавхын үнэлгээг 2023-2024 онд хийсэн бөгөөд үнэлгээнээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа явц, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.  Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, ололт амжилт, хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл солилцож, туршлага хуваалцсан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ