ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформын VIII” хуралдааны үеэр Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, хатагтай Патрисиа Данзи, дэд дарга Арно Вики тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн талаар хэлэлцсэн бөгөөд тус төсөл нь 3 үе шаттайгаар хэрэгжиж, энэ онд дуусах тул үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтийг хошууч генерал Г.Ариунбуян илэрхийллээ.

Онцгой байдлын байгууллагын санаачлагаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Монгол Улс Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох” зорилтыг дэвшүүлсэн. Тус төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр аврагчдын мэргэжлийн ур чадвар, багаж хэрэгсэл, зохион байгуулалтыг сайжруулж, улмаар Монгол Улс олон улсын хот дахь эрэн хайх, аврах дунд шатны багтай болоход томоохон түлхэц болох юм.

Энэ үеэр Патрисиа Данзи Монгол Улс, Швейцарын Холбооны Улстай үргэлж найрсаг харилцаатай бөгөөд түнш орнуудын нэг гэдгийг дурдаад, “Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах төлөвлөлт, зохион байгуулалт, боломжийг нарийвчлан судалж, ажиллахаа илэрхийллээ.
.jpg)
2025/06/05
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/06/05
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/06/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ