Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, бүх шатны алба хаагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг онцоллоо

A- A A+

Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 63 дугаар тушаалын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Аж үйлдвэр, эрдэс баялгийн улсын албанд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, дүнгийн хурлаа хийлээ.

Эхний шатанд “Цуглар дохио”-оор  Шуурхай штаб, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Геологийн cудалгаа-шинжилгээний төв ТӨҮГ,  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт 262 ажилтан, алба хаагчийг цуглуулж, хүн нэг бүрийн бэлэн байдал, хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгсэл болоод автомашин, тусгай зориулалтын багаж, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгасан юм.

Харин II шатанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн улсын алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Геологийн cудалгаа-шинжилгээний төв ТӨҮГ, Багануур ХК-д ерөнхий 12, нарийвчилсан 24 үзүүлэлтээр гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн төлөвлөлт, гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, холбооны бэлэн байдал, болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон зэргийг үнэлж, дүгнэсэн байна.

Дүнгийн хурлын үеэр ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням  “Эрдэс баялгийн салбар-Эрсдэлийн эсрэг хамтдаа” уриаг дэвшүүлэн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажилласныг онцлоод, цаашид эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, ажилтан, алба хаагчдын бүх шатны оролцоог хангах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгалаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.