Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2025 оны Бүсийн аварга шалгаруулах тэмцээн Увс, Сүхбаатар, Архангай, Говьсүмбэр аймагт үргэлжилж байна.

Тэмцээнд 21 аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, ани, байгууллагын 200 гаруй тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна.

Гал унтраах техникийн олон төрөлт спорт нь Онцгой байдлын албаны мэргэжлийн спорт бөгөөд албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр, хатуужлыг сорьдог онцлогтой тэмцээн юм.

2025/06/04
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/06/04
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/06/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ