Канадын Манитоба мужийн 17 мянга орчим хүнийг хурдацтай тархаж байгаа түймрийн аюулаас сэргийлэн нүүлгэн шилжүүлжээ.
Гал сөнөөгчид галын тархалтыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд нисэх хүчний онгоц, нисдэг тэргүүдийг ашиглаж байгаа аж. Ирэх өдрүүдэд халуун, хуурай цаг агаартай байна.

Гал түймрээс үүссэн өтгөн утаа Канад болон Америкийн газар нутгаар тархжээ. Саскачеван болон Манитоба мужууд дараагийн сар хүртэл онц байдал зарлаж, гал түймэртэй тэмцэхэд олон улсын дэмжлэг хүссэн. Саскачеван мужид бямба гарагийн байдлаар 17 түймэр гарсны найм нь хяналтад ороогүй гэж бүртгэгджээ.
''Канадын Олон агентлаг хамтарсан ойн түймэртэй тэмцэх төв’’-ийн мэдээлснээр нөхцөл байдлыг туйлын аюултай гэж тодорхойлжээ. Саскачевын ерөнхий сайд Скотт Мо бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хуурай цаг агаар үргэлжилбэл нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо 8000-10000 хүртэл нэмэгдэх боломжтойг сануулжээ.

Мөн тэрбээр "Ирэх 4-7 хоног маш аюул нэмэгдэх эрсдэлтэй тул зориудаар бороо оруулах хэрэгтэй" гэв. Альберта болон Бритиш Колумбын ихэнх хэсэгт ч мөн гал түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Манитоба хотын Флин Флон хотод 5000 гаруй хүн амьдардаг боловч одоо зөвхөн гал сөнөөгчид болон туслах ажилчид үлдээд байгаа юм.
Манитоба мужийн түймрийн нөхцөл байдалд дурдсанаар, нийт 25 идэвхтэй түймэр бүртгэгдсэнээс 11 нь хяналтаас гараад байна. Энэ долоо хоногт гал түймрийн утаа Америкийн нэгдсэн улсын 22 сая иргэнийг агаарын чанарын эрсдэлтэй байдалд оруулжээ. Миннесота мужийн хойд хэсгийн оршин суугчдад утаа нь "эрүүл мэндэд хортой" түвшинд хүрсэн гэх анхааруулга ирэх даваа гараг хүртэл үргэлжилнэ.

Канад улс түүхэндээ хамгийн их ой, хээрийн түймэртэй нүүр тулсан буюу 17.2 сая га газар шатжээ. Гал түймэр Канадаас гадна дэлхийн олон оронд үүсээд буй. Тэр дундаа цаг уурын өөрчлөлт нь гал түймэр гарах таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэж Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээлэв. Хэт халалт удаан үргэлжилснээр халуун агаар хөрс болон ургамлын чийгийг улам ихээр ууршуулж, гал гарах, тархах таатай орчныг бүрдүүлдэг ажээ.
Эх сурвалж: gogo.mn
2025/06/03
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/06/03
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/06/03
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.