ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас Онцгой байдлын байгууллагын амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчны сургалтыг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Гал түймэр унтраах, аврах ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн 70 орчим алба хаагч хамрагдсан юм.
Химийн ослын үед авах арга хэмжээ, төрийн албан хаагчийн ёс зүй, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гал унтраах аврах, ажиллагааны үеийн сэтгэлзүйн бэлтгэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олголоо.

Мөн амьсгалын бие даасан төхөөрөмжийг задлах, цэвэрлэх дадлага, даралтат сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, хүндрүүлсэн нөхцөлд, утаат орчинд галын хайгуул хийх, утаат орчинд алба хаагчдыг амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллуулах сургалт, дадлагыг ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах-09 дүгээр ангийг түшиглэн зохион байгуулсан юм.

2025/05/29
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/05/29
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/05/29
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ