Онцгой байдлын ерөнхий газар, МУИС-тай хамтран ажиллах гэрээний дагуу Онцгой байдлын байгууллагын 60 алба хаагч тус сургуульд англи хэл, монгол бичгийн ахисан төвшний сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг тус арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хүрээнд Онцгой байдлын байгууллага хүний нөөцийн чадавхыг тасралтгүй сайжруулах, оюуны өндөр мэдлэг боловсролтой, чадварлаг, мэргэжлийн ур чадвартай алба хаагчдыг бэлтгэх хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Төрийн албан хэрэг хөтлөлтийг 2025 оноос монгол бичгээр хөтлөх болсон нь монгол хэл, бичигт зайлшгүй суралцах шаардлага үүсэж байна. Мөн Онцгой байдлын байгууллага ОХУ, БНСУ, БНХАУ, БНПУ, Франц, Турк, АНУ зэрэг гадаад хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж олон улсын хамтарсан дадлага сургууль болон мэргэжил дээшлүүлэх академи, курсуудэд хөтөлбөрт хамрагдахад алба хаагчдыг англи хэл байх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Энэхүү сургалтыг оновчтой төлөвлөн, зохион байгуулсан МУИС-ийн удирдлага, эрдэмтэн доктор, профессор, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье” гэлээ.

Тус сургалт нь алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, олон улсын сургалт, дадлагад хамрагдах боломжийг бүрдүүлж, албаны бэлтгэл, бэлэн байдлыг нэмэгдүүлэх ач холбогдлыг бий болгож байгаа гэдгээрээ онцлог юм.

2025/05/29
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/05/29
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/05/29
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ