Энхийг сахиулах ажиллагааны анхдагчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ

A- A A+

Монгол цэргийн нэгдсэн холбооноос олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас НҮБ-ын болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, энхийг сахиулах ажиллагааны анхны зам мөрийг татсан анхдагч зарим офицер, ахлагч нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагын анхны эмэгтэй энхийг сахиулагч ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Албаны дарга-ерөнхий их эмч, хошууч Э.Өлзийжаргал оролцсон юм.

Тэрээр 2014-2015 онд НҮБ-ын БНӨСУ-д явагдсан UNIMISS ажиллагааны Мотобуудлагын IV батальоны Байлдааны хангалтын ротын Эмнэлгийн бүлэгт дотрын эмчээр үүрэг гүйцэтгэсэн билээ.

МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга дэслэгч генерал Ц.Тогоо арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ даян дэлхийн энхийн үйлсэд гар бие оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлэх, улмаар Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн нь Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг улс төр, дипломатын аргаар хангах үйл хэрэгт томоохон түлхэц болж, манай улсын бие даасан гадаад бодлогын илэрхийлэл болсныг дурдаад, энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсэн нь цэргийн бэлтгэл, сургалтын түвшин дээшлүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын гар нийлсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн бахархлыг өдөөн бадраах, улмаар монгол цэрэг дэлхий дахинд үнэлэгдэх үндсийг тавьсныг онцоллоо.

Ёслолын үеэр энхийг сахиулах ажиллагааны анхдагч нар дурсамжаа хуваалцаж, МЦНХ-ны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ “Энхийн төлөө хамтдаа” уриан дор гэрэл зураг татууллаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.