БНХАУ-ын Бээжин хотноо болж байгаа "Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэг"-ийн зааврын дагуу тус улсын Эрэн хайх, аврах "Хүнд" ангиллын гадаад давтан аттестатчилалын арга хэмжээнд ОБЕГ-ын Газар хөдлөлт, хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболд, мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Гэрэлзаяа нар оролцлоо.

Тус улсын олон улсад үүрэг гүйцэтгэдэг "Хүнд" ангиллын эрэн хайх, аврах баг нь 2009 оноос хойш гуравдахь удаагаа гадаад давтан аттестатчилалд хамрагдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Энэ сарын 25-30-ны өдрхүүдэд зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд Оман, ОХУ, Австрали, Беларусь, Норвеги, Шинэ Зеланд, Англи, ХБНГУ, БНФУ, Малайз, Сингапур, Катар, Швейцарь, БНСУ зэрэг улсын "Хүнд" ангиллын эрх олгох 19 төлөөлөгч болон 8 улсын 25 ажиглагч оролцлоо.

2025/05/28
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/05/28
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/05/28
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ