Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үүрэг чиглэл өглөө

A- A A+

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагын өргөтгөсөн шуурхай хуралдаанд оролцож, цаг үеийн нахцөл байдалтай холбогдуулан үүрэг чиглэл өглөө.

Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, иргэд, олон нийтийн оролцоог хангах, иргэдэд чиглэсэн анхааруулах, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол хүргэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги,төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж дадлагажуулах, байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж ажиллахыг анхааруулсан юм.

Хуурайшилтын улирал дуусаагүй байгаатай холбогдуулан ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд эрчимжүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлж далан, шуудууг сэргээх, цэвэрлэх, шуудуу барих, эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэх зэргээр арга хэмжээг тухай бүрт хэрэгжүүлж, ажиллахыг чиглэл болголоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ