Орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг жишиг байдлаар боловсрууллаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 416 дугаар тогтоолоор батлагдсан  “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-г шинэчлэн батлуулахаар ажиллаж байна. 

Энэ хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын холбогдох мэргэжилтнүүд Хэнтий аймагт тавдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ажиллаж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, төлөвлөлт, алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Мөн  аймаг, сум, орон нутгийн албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж, мэргэжлийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, шуурхай хариу арга хэмжээг төлөвлөх аргазүйд сургасан юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ