Ахлагч О.Бадам-Очирын гэр бүлд байшингийн түлхүүрийг нь гардуулан өглөө

A- A A+

Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 129 дүгээр тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас "Мөрөөдлийн байшин" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч О.Бадам-Очирын гэр бүлд байшин барьж өгч, түлхүүрийг нь гардуулан өглөө.

Ахлагч О.Бадам-Очир нь Онцгой байдлын байгууллагад 6 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсан дөрөв дэх алба хаагч болж байна. 

Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, тогтвортой ажиллах нөхцөл байдлыг хангах хүрээнд хэрэгжүүлж байгаа  “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төв, орон нутагт нийт 900 алба хаагчийн амьдрах орчин, нөхцлийг сайжруулна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ