Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Өмнөговь, Ховд аймгуудад бороо, Говь-Алтай аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур өдөртөө Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8…+13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндйигөөр +25…+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд нутгийн баруун хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 05.24-өөс 28-ыг хүртэл Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 27-нд нутгийн зүүн хагаст хална.
Гал түймэр:
Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 10:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 10 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн барилгын 1 дүгээр давхрын үүдний хэсэгт хураалттай барилгын материал, хана хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд хашаа, хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 1 метр хашаа, ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 5 метр хашаа, 0.2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 14:38 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн хашаанд 0.1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн хашаанд хураалттай 1 м.куб банз шатаж байсныг ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 3 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 21:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 22:14 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 3 метр хашаа, иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй гараашны хана хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 23:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход баригдаж буй барилгын В1 давхарт хайрцагтай эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Мандал сумын Онцгой байдлын хэлтэс, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Ой, хээрийн түймэр: Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн “Хан Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хар бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 00:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид, сумын Ойн ангийн ажилтнууд, сумын Мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/05/23
Шинэ мэдээНэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 3%-д нэн их, 17%-д их, 38%-д дунд, 26%-д бага зэрэг хүндрэлтэй, харин 16%-д хүндрэлгүй байхаар байна.
2025/05/23
Шинэ мэдээӨндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 1426 алба хаагч, 680 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэв.