“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого” салбар хуралдаанд илтгэгчээр оролцов

A- A A+

Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Жендэрийн Үндэсний хороо хамтран зохион байгуулж байгаа “Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлын “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого” салбар хуралдаанд ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн илтгэгчээр оролцлоо.

Тус салбар хуралдаанаар үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, уур амьсгалын төлөвлөлтөд жендэрийн асуудлыг уялдуулах, уур амьсгалын гаралтай гамшгийн үед орон нутгийн/хөдөөгийн иргэдийн эмзэг байдалд анхаарлаа хандуулах, гамшиг, онцгой байдлын үеийн холбогдох талуудын зохицуулалтын чиглэлээр санал солилцсон юм.

“Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хурал нь ирэх 2026 онд манай улсад зохион байгуулагдах “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал”-ыг угтаж, Жендэрийн үндэсний хороо байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах” олон улсын өдөр зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой.

Хурлыг угтаж 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг төр, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан улсын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд эдгээр уулзалтуудаас гарсан санал, зөвлөмжийг олон улсын хурлаас гарах уриалгад тусгах юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.