Аж үйлдвэр, эрдэс баялгийн улсын албанд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

A- A A+

Монгол Улсын Шадар сайдын 2024 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаар тушаалын  дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Аж үйлдвэр, эрдэс баялгийн улсын албанд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Бэлэн байдлын үзлэг өнөө өглөө 05:30 цагт зарлан мэдээллийн дохиогоор ажилласнаар эхэлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн улсын алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба,  “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ ,  “Эрдэс Монгол” ХХК-ийн нийт 262 ажилтан, албан хаагч хамрагдаж байгаа юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн улсын албаны гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэх, мэдлэг, дадлагыг дээшлүүлэх зорилготой  тус бэлэн байдлын үзлэгийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулж байна.

Бэлэн байдлын үзлэг, шалгалтаар гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн төлөвлөлт, гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, холбооны бэлэн байдал, багаж хэрэгсэл, бараа, материалын нөөц, шаардлагатай хөрөнгө зардал, үүсэж болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон зэргийг үнэлж дүгнэн, мэргэжил аргазүйн заавар зөвлөмж ажиллах юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ