Сонсогчид хээрийн дадлага сургуульд хамрагдаж, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж байна

A- A A+

ДХИС-ийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн “Аврагч”, Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба” мэргэжлийн хөтөлбөрийн сонсогчид Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-тэрэлжийн байгалын цогцолборт газрын “Бүүвэйтийн босоо хад”-д тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд хээрийн дадлага, сургалтад хамрагдлаа.

Хээрийн дадлага, сургалтаар ой, хээрийн болон гал түймэр унтраах ажиллагаа, амилуулах суурь тусламж,  өндрөөс эрэн хайх аврах ажиллагаа, тусгай аврах ажиллагааг зохион байгуулах гэсэн дадлагыг хийж, онолын мэдлэгээ бататгалаа.

Ингэснээр гал түймрийн голомтод гүйцэтгэх үүрэг, гал унтраах арга зүйг дүрэмд тогтоосон зүйл заалтуудыг хэрэгжүүлэх, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хувийн зэвсэглэмжийг ашиглах, бие даасан төхөөрөмжүүдтэй ажиллах, гал түймэр унтраах техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмж, гал унтраагуурыг ашиглах мэдлэг, чадварыг эзэмшлээ.

Тус хээрийн сургалт Налайх дүүргийн V хороо, “Сайхны саравч” гэдэг газар урсгал ус болон тогтмол усанд эрэн хайх аврах ажиллагааны дадлагаар үргэлжилж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.