Иргэн та өөрийн болоод өрх гэрийнхээ, ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо аюулгүй байдлыг шалгаж, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлийг тодорхойлон, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой.
Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгон зарлаж, байгууллагын http://quiz.belenbai.mn/ сайтаар дамжуулан гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэгийг танд олгож байна.

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас, өрхийн гамшгийн бэлэн байдлыг шалгах "Аюулгүй өрх" хяналтын хуудас, иргэний гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг шалгах асуумж гэсэн гурван төрөлтэй тус http://quiz.belenbai.mn/ сайтад зочлон, 2-3 минутын хугацаанд эрсдэлээ тодорхойлж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.

2025/05/22
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/05/22
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/05/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ