Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг ахлах ахлагч Б.Батчулуун хүртлээ

A- A A+

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадыг 2006 онд Хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосноос хойш түүний үр хүүхдүүд нь С.Равдангийн нэрэмжит шагналаар тухайн жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн алба хаагчийг шагнадаг болсон уламжлалтай.

Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 118 жилийн ойн энэ өдөр түүний нэрэмжит шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ Үндэсний аврах бригадад боллоо.

Тус шагналыг Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Батчулуун хүртсэн бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг тус  арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ “Хурандаа генерал Сандивын Равдан бол Монгол Улсад гамшгаас хамгаалах тогтолцоог төлөвшүүлж, бататгах, иргэний хамгаалалтын сургалт бэлтгэл, хариу арга хэмжээг шинэчлэхэд гар бие оролцсон суут удирдагч юм. Хүн ардын амь нас, аюулгүй байдлын төлөө тэмцэж, тангараг өргөсөн Онцгой байдлын алба хаагчдыг дэмжин, алдаршуулан, залуу халааг нь урамшуулж байдаг хурандаа генерал Сандивын Равдангийн гэр бүл, үр хүүхэд, ач, зээ нартаа Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье” гэлээ.

Энэ үеэр тус арга хэмжээнд оролцсон зочид, төлөөлөгчдөд албаны хэмжээнд ашиглаж байгаа багаж, хэрэгсэл, техник, төхөөрөмжийг танилцуулж, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг Иргэний хамгаалалтын газрын анхны даргаар  ажиллаж байсан нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдан нь Монгол Улсын анхны 11 генералын нэг юм.

Улмаар БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар бригадын комиссар цол, 1943 оны 12 дугаар сарын 31-нд бригад командлан захирагч цол, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хошууч генерал, 1967 оны 07 дугаар сарын 14-ний ѳдрийн 206 дугаар тогтоолоор дэслэгч генерал, 1971 оны 03 дугаар сарын 09-ний ѳдрийн 68 дугаар тогтоолоор хурандаа генерал цол хүртээж байжээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ