Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган аймгийн Булган, Хялганат, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар,  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Ховд аймгийн Зэрэг, Булган, Орхон аймгийн Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Мөрөн, Өвөрхангай аймгийн Хархорин, Арвайхээр, Баянгол, Хужирт, Баянхонгор аймгийн Бууцагаан, Говь-Алтай аймгийн Алтай сумдын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +7…+12 градус, Эхийн голын Баянбүрд орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 20...+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +17…+19 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +12...+17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25…+30 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.

Гал түймэр:

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 09:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй гадна хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг баг "Хүрэн өндөр " гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 35 км, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км/ тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х10 хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллан унтраасан.

Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд байрны тагт дээр гал гарч байна гэх дуудлагыг 16:39 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд байшин байна гэсэн дуудлагыг 19:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 14х7 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Булган багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 20:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 21:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 22:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход ил задгай барилгын хог шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 00:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 00:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 03:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 4 ханатай гэр, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 03:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн “Талын-Агуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 70 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 06:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Дарьганга сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 14:14 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 1650 га талбай өртсөн. /урт 11 км, өргөн 1.5 км/

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ