Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр боллоо

A- A A+

Онцгой байдлын байгууллагаас 2025 онд “Алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, зөвлөн туслах зорилгоор улсын үзлэгийг зохион байгууллаа.  

Улсын үзлэгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн улсын байцаагч нар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 152 газар, хэлтэс, анги, салбаруудад хийж, тус үзлэгийн нэгдсэн мэдээллийг танилцуулсан юм. 

Тус үзлэгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, аюул, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, эрүүл, аюулгүй ажлын байрны нөхцөл, тохиолдож болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ажлын байрны аюулыг тогтоох, үнэлэх, бууруулах үйл ажиллагаа, тусгай сургалтын зохион байгуулалт, ажлын байранд өгдөг гурван шатны зааварчилгаа, төсөв, зарцуулалт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын бүртгэл, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл, эрүүл мэндийн үзлэг, алба хаагчдын амь нас, гэнэтийн ослын даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналтын хэрэгжилт зэрэг 14 чиглэлээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдалд үнэлгээ өгсөн байна.

Цаашид үзлэгийн дүнд үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ