Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10…+15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи, 21-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +12...+17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25…+30 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна.

Гал түймэр:

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход дэд станцын аж ахуйн хашаанд хураалттай байсан 36700 ширхэг электрон тоолуур, “Ssangyong Musso”, “УАЗ 220695”, “Nissan Cabstar”, “УАЗ 220692”, “Ssangyong Istana”, “Nissan ZN2033UBG4” загварын 6 автомашин, 9 ширхэг мотоцикл, хураалттай 15 ширхэг шонгийн мод, 100 метр кабель утас, 0.05 га талбайд шар өвс, иргэн Н-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт цахилгаан хуваарилах самбараас их хэмжээний утаа гарч байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 07:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны 4 дүгээр давхарт цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 13 иргэн /8 том хүн, 5 хүүхэд/-ийг гаргасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ийн 15 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 13:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.7 га орчим талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 19:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 19:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 6 ханатай гэр, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн үүд хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчддыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 21:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Toyota Harrier” загварын суудлын автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд автомашин дээрх хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 00:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн "Hyundai HD240" загварын автомашины тэвш дээр хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Номт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 02:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Зуунмод сум дахь 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 8х6, 12х6 метрийн хэмжээтэй агуулах, 3х5 метрийн хэмжээтэй агуулахын дээврийн хэсэг, мөн дотор хураалттай байсан эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 04:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн “Талын-Агуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 70 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 06:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ