Гал түймэр, газар хөдлөлт, гамшиг ослын үед ямар арга хэмжээ авахаа та мэдэх үү

A- A A+

Гал түймэр, газар хөдлөлт, үер, шороон болон цасан шуурга гээд гамшиг, аюулт үзэгдэл, ослоос сэргийлэх, тохиолдсон үед ямар арга хэмжээ авахаа та мэдэх үү. Хэрэв энэ талаарх ойлголт, мэдлэг хангалтгүй бол гамшгийн бэлэн байдлыг шалгах “Хяналтын хуудас”-ыг бөглөж, хэрэгтэй мэдээллээ аваарай. Өөрөөр хэлбэл, ОБЕГ-ын nema.gov.mn сайт дахь “Хяналтын хуудас” цэс рүү нэвтэрч, өрхийн болон өөрийнхөө, эсвэл аж ахуйн нэгж байгууллагынхаа гамшгийн бэлэн байдлыг шалгах хуудсыг бөглөж болно.

Ингэснээр аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад нэн тэргүүнд шаардлагатай зүйлс, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх анхан шатны мэдлэгтэй болох юм.

 Тухайлбал, "Аюулгүй өрх" хяналтын хуудсанд “Гал түймэр, газар хөдлөлт зэрэг гамшгийн үед гэр, байшингаас яаралтай гарах аюулгүй гарц, замаа мэдэх үү” гэх асуултад "үгүй" гэж хариулбал "Тайван үед та өөрийн гарц, замаа тодорхойлоорой. Орон сууцад амьдардаг бол аливаа гамшгийн үед цахилгаан шат ашиглахгүй. Явган болон ослын шатаар бууна” гэх мэтээр зөвлөгөө өгчээ.

Ташрамд дуулгахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 28-наас энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 5737 байгууллага, 9778 өрх, 13 283 иргэн буюу нийт 28 798 хүн дээрх цахим хуудсанд хандаж, мэдлэгээ шалгасан байна. Ялангуяа, Орхон, Баянхонгор, Завхан аймагт хамгийн олон хүн хандаж, гамшиг ослоос сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар зөвлөгөө, мэдээлэл авчээ. Сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гараг болгоныг аюулгүй байдлаа шалгаж, урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас уриалж байна.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин /2025.05.16/

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ