Онцгой байдлын ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гүн нуур дахь сургалтын төв, Усан спорт сургалтын төвийг түшиглэн зохион байгуулж байгаа аврагч-усчин шумбагчийн анхан шатны сургалтын хүрээнд Гүн нуурт дадлага сургуулийг зохион байгууллаа.

Энэ үеэр гүний усны иж бүрдэлтэй усны гүнээс биет олох, 20-25 метрийн зайд багаар эрлийн ажиллагааг зохион байгуулах, усан дотор дохио дамжуулах дадлага сургалтыг хийсэн юм.
Мөн 50 метрийн мэлхий сэлэлт, 25 метрийн гүнд усны гүнээс хөндлөн шумбалт хийх, 5, 16 метр зайд ачаа тээвэрлэх, 5 метрийн өндрөөс үсэрч усны гүнд байгаа ачааг гаргах зэрэг нормативаар ур чадвараа шалгууллаа.

Улмаар 6 алба хаагч тус аймгийн Сүхбаатар сумын Мастерсийн сумын аварга шалгаруулах тэмцээнд оролцсноос ахлагч Г.Гантогтох өврөөр даллаж сэлэх 50 метрийн төрөлд мөнгө, мэлхий сэлэлтийн 50 метрийн 25-29 насны ангилалд алтан медалийг хүртсэн бол тус ангилалд ахлагч Ч.Өвгөнхүү мөнгө, ахлагч Б.Энх-Амар хүрэл медалийг тус тус хүртээд байна.

2025/05/20
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/05/20
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/05/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ